Б.Гантулга Эверестэд гарсан найм дахь уулчин боллоо

Admin | 2022-05-16


  Дэлхийн хамгийн өндөр уулын оргил бол далайн түвшнээс дээс 8848 метр Хималайн нурууны Эверест юм. Тус оргилд Монголын уулчин Бэх-Очирын Гантулга амжилттай гарчээ.  Б.Гантулга тавдугаар сарын 14-ны өглөө 07:00-08:00 цагийн орчимд тус оргилыг эзэлсэн байна. Ингэснээр тэрбээр Эверестэд мөрөө гаргасан Монголын найм дахь уулчин боллоо.

 Өмнө нь манай уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар гарч байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)