Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа. Өчигдөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж ажлын хэсэг байгуулах болов. Энэ үеэр инээдтэй ч гэмээр хэд хэдэн заалт байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хөндөв. Тухайлбал, насанд хүрээгүй малыг хээлтүүлэгт оруулбал малчин 50 мянган төгрөгөөр торгох, цагаан идээгээ аймгийн төв рүү оруулахдаа зөвшөөрөл аваагүй бол 50 мянган төгрөгөөр торгох аж. Түүнчлэн малчид отор хийхдээ ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр нүүвэл 100 мянган төгрөгөөр торгуулах юм байна.
Хотын ганц бохирын асуудлаа шийдэж чадахгүй өчнөөн жил болж байж хэдэн километрээр нүүдэл хийдэг малчдын ариун цэвэрт санаа зовоод байгаа юм байх. Тэгээд ч машин тэрэг нь бохир байлаа гээд байгалийн шороо, тоос, өтөг бууцнаас хэтрэхгүй.
Харин хотын иргэд өвөл зунгүй бохирын үнэрт мансуурч суух боллоо. Одоо урин цаг ирснийг хэлэх үү цонхоо нээх арга алга. Үе үеийн дарга нар бохирын үнэрийг дарах бодис цацахаас хэтрэхгүй юм. Бохирын үнэр олон тооны хортой химийн нэгдлийг агуулж байдаг учраас эрүүл мэндэд хамгийн аюултай гэдгийг эмч нар байнга сануулдаг. Магадгүй Таван шараас цааш амьдардаг иргэдийн элэг, дотор авах юмгүй болсон байхыг үгүйсгэхгүй. Өөрсдийн лагаа цэвэрлэж чадахгүй байж өөрийн ариун цэврийг хянаад яах вэ хууль санаачлагчид минь.
Төрийн ордныхон маань хийх юм олдохгүй хөдөөгийн малчид руу хараагаа чиглүүлсэн бололтой шүү. Саяхандаа бас хэдэн саяар хөдөөгийн малчдад хашаа барьж өгнө гэж олны ангайлгаж байв.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13