ҮЙЛ ЯВДАЛ: Төсвийн байнгын хороо хуралдана

Admin | 2022-05-17


Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

  • 09.00 цагт Монголын хуульчдын холбооноос 75050801, 75050802, 75050803 дугаарын утсаар хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө.
  • 11.00 цагт МҮЭХ-ны байранд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас эрчим хүчний нүүрсний үнийн  асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99082136, 94949454
  • 11.40 цагт Монголын үндэсний музейн гадна талбайд Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.
  • 14.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн гадна тус сургуулийн захирал ажилтнуудаа үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн талаар багш нар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99453469

Төрийн ордонд

  • 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
  • 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
  • 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
  • 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

  • 11.00 цагт Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “XXI зуунд мэргэшсэн өрхийн эмч олдох уу” сэдвээр мэдээлнэ.
  • 12.00 цагт Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдаан зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)