Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Ерөнхий сайд 2024 оныг хүртэл нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн шинэчлэх чиглэл өгчээ. Нийтийн тээврийн шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгч байна.
Тэрбээр, Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай гэсэн тооцоог гарсан.
Мөн насжилт өндөртэй буюу нийтийн тээвэрт олон жил явсан 975 тээврийн хэрэгслийг 2022 оны төгсгөлд ашиглалтаас гаргана.
Хуралдаанаар
- Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн жагсаалтад туссан зарим төслийн хэрэгжилтийн явц,
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар
- Монгол, Хятадын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх тухай зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13