Д.СУМЪЯБАЗАР: Автобусны ухаалаг картыг хэрэглээнээс хална

Admin | 2022-05-17


   Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Ерөнхий сайд 2024 оныг хүртэл нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн шинэчлэх чиглэл өгчээ. Нийтийн тээврийн шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгч байна. 

Тэрбээр, Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.

Мөн Смарт карт нэвтрүүлснээс хойш нийслэлээс нийтийн тээвэрт олгодог санхүүжилт жилийн 300 тэрбум төгрөг байснаа одоо ихээхэн өссөн байна. “Улаанбаатар смарт карт” компанийг БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм байна. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хасна гэв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)