С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн захирал багш нарыг үндэслэлгүй халж байна

Admin | 2022-05-18


Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа талаар тус сургуулийн багш мэдээлэл хийлээ.

Технологи дизайны багш С.Бат-Эрдэнэ "29 дүгээр сургуулийн захирал Н.Оюунсувд нь багш нартай харилцахдаа ёс зүйгүй, дарамттай байдаг. Өмнө нь 10 гаруй хүнийг ажлаас нь ямар ч үндэслэлгүй халж байсан. Одоо бага ангийн хоёр ч багшийг хууль бусаар ажлаас нь чөлөөллөө. Намайг журнал хөтөлсөнгүй, хуучин тоног төхөөрөмж зарж үрсэн гэх шалтгаанаар нэг хоногийн өмнө гэнэт халсан.

Би өнгөрсөнд онд технологи дизайны багшаар 29 дүгээр сургуульд ажилд орох гэрээ байгуулсан. Тухайн үед технологийн кабинетад хичээл орох нөхцөл байгаагүй. Тиймээс 1989 оны хуучин багаж, тоног төхөөрөмжийг зарж, ангид засвар хийх талаар сургуулийн захиргаатай ярилцаж, зөвшилцсөн.

Ингээд хувиасаа хоёр сая гаруй төгрөг гаргаж, хуучин багажийг 700 мянган төгрөгт борлуулж ангиа янзлахад зарцуулсан. Хүүхдүүдийг сайхан орчинд сургая хэмээн хандаж сэтгэл гаргасан.

Гэтэл хүч хөдөлмөрөө зориулж, мөнгө төсөв гаргачхаад эцэст нь өөрөө хохироод зогсож байна" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)