“Сэлэнгэ” үйлдвэр дотооддоо ургамлын тос үйлдвэрлэж байна

Admin | 2022-05-18


   “Майнд Теч” ХХК хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрладаг “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” нэртэй ургамлын тосыг зах зээлд нийлүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус үйлдвэрийн ажилтай танилцлаа.

Үйлдвэр хоногт 100 тонн тослог ургамлын үр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн байна. Цаашид 300 тонн болгож нэмэх боломжтой, бүрэн автомат үйлдвэр юм.

Ард санхүүгийн нэгдэл “Гүүд” платформоор дамжуулан рапс тариалах, хураах, боловсруулах, ургамлын тос үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх шат дамжлагыг шаардлагатай санхүүжилтээр хангаж байна. Үүний дүнд “Эзэгтэй” ургамлын тосыг БНСУ-д гаргаж эхэлсэн бөгөөд эхний үед 800 мянган тонн тос нийлүүлэхээр гэрээ хийжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)