Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говийн байгаль, түүхийн музей” нээлтээ хийлээ.

Admin | 2022-05-18


Энэхүү музей дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4,000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай аж.

Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4,500-5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий Цахиуртын хөндий, Оцон мааньт, Баянзаг, Чоно шургуул, Төгрөгийн ширээ зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсийг музейд байрлуулжээ.

Мөн Ноён Сэврэйн дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга (аймгийн есөн гайхамшгийн нэг) гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай энд танилцах боломжтой аж.

Энэхүү музейг “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сангийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)