
БНСУ ковидоос үүдэн аялалын визээр зорчих иргэдийг хүлээж авахгүй байсан билээ. Тэгвэл энэ талаар хуульч Ким Вольт Сү гэх хүн бичлэг оруулсан байна.
Тэрбээр "Сайн байна уу ? Өнөөдөр Сөүл хотын Намбу-гийн цагаачлалын албанд ажлаар ирээд сайхан мэдээлэл сонсонгоо та бүхэндээ хүргэхээр богинохон бичлэг хийж байна.
Өнөөдрийг хүртэл С3-8, С3-9 визтэй иргэд Коронагаас болоод Солонгост ирж чадахгүй байсан шүү дээ.
Ирэх 6 дугаар сарын 1-нээс энэ визийг нээлттэй болохоор болсон тул С3-8, С3-9 визтэй хүмүүс Солонгос улсад ирэх боломжтой болсныг мэдээд аваарай" гэжээ.