С.АМАРСАЙХАН: Намайг их мөнгө идсэн болгож харагдуулахын тулд хэдэн зуун сая төгрөг цацаж байгаа

Admin | 2022-05-18


  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цементийн үйлдвэр”, "Эрдэнэт медипас эмнэлэг” зэрэг хууль бус, хулгайлагдсан асуудлыг хөндөн тавьж оролцож асуудлыг Засгийн газрын хэмжээнд хүртэл ярьсан. Сүүлийн сар гаруйн хугацаанд Монголын ипотекийн корпорацитай холбоотой гомдол ШӨХТГ-т иргэдээс их ирсэн учраас материалыг татаж үзсэн.  Үнэхээр хууль зөрчсөн, иргэдэд хохирол учруулсан асуудал байсан учраас иргэдийн эрх ашгийн төлөө асуудлыг нь тавьсан. Үүнээс болж ор үндэсгүй гүтгэлэг гарах боллоо. Хуулийн дагуу 30 жил үйл ажиллагаа явуулсан гэр бүлийн компани, гэр бүл үр хүүхэд, ах дүү, албаны нэр хүндэд хүртэл ямар ч үндэслэлгүйгээр халдаж байна. Би Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа нэг ч ах, дүүдээ ямар ч газар олгоогүй. Эдгээр гүтгэлгийг удаан хугацаанд харсан, ажигласан, хүлээцтэй байсан. Одоо бол хуулийн байгууллагад хандаж, үнэнийг нь тогтоож өгч, буруутай этгээдэд нь хуулийн хариуцлага тооцож өгөх хэрэгтэйг шаардана. Юм бүхэн хэмжээ хязгаартай байх ёстой. С.Амарсайханыг их мөнгө идсэн болгож харагдуулахын тулд хэдэн зуун саяар нь их мөнгө цацаж байгаа. Түүнээс айж ухарч няцах, буцах асуудал байхгүй" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)