Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад гаргажээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс хорих шийдвэрийг сараар сунгасан байдаг. Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахаар дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд батлан даалтад гаргасан байна.
Б.Баасанцогтыг ТЕГ-аас нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдсан хэмээн мэдээлсэн.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 19.8-д заасан экстримист буюу хэт даврах үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Монгол Улсын таван иргэнийг саатуулж, шалгаж байгаа талаар хэлсэн. Эдгээр хүмүүсийн нэг нь Б.Баасанцогт гэсэн билээ. Дээрх иргэд АК47 маркийн серийн дугаар арилгасан буу, ХТ50 маркийн гар буу болон нийт 847 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл байсныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Түүний шүүх хурал удахгүй болох юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө