Ц.Даваасүрэн: Эрчим хүчдээ анхаарахгүй бол бид 2024 онд өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү

Admin | 2022-05-18


   Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид олон хөтөлбөр, төлөвлөгөөтэй болоод байна. Ингэснээр олон зүйл рүү самгардаад байна. Жижигхэн эдийн засагт тодорхой хэдэн зүйл дээр л анхаараад үр дүнг нь үзмээр байна. Олон зүйл рүү самгардчихаар үр дүн гарахгүй байна. Баримт бичиг үйлдвэрлээд л гоё нэр өгөөд л байна. Гэтэл хэрэгжээд явж байгаа нь алга. Хэрвээ хэрэгждэг байсан бол өнөөдөр ядуурлын түвшин буурсан байгаа. Валютын түвшин хараат бус байх ёстой. 30 жил гоё сайхан зүйл ярьлаа.

Нефтийн үйлдвэр ярьсан хэвээрээ л байна. Эрчим хүчний хараат хэвээрээ. 2024 онд бид өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү. Учир нь эх үүсвэр байхгүй. Жилдээ 60-80 мегабайтаар хэрэглээ өсч байна. 60-80 мегабайтын шинэ эх үүсвэр баригдаж байх байтал юу ч байхгүй. Тиймээс олон зүйл рүү биш яг хэрэгцээтэй зүйл рүүгээ анхаарлаа хандуулмаар байна" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Манай Засгийн газар эрчим хүчний салбарыг нэлээдгүй онцолж байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг зориглож барьж аваад шийдээд явж байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц нэлээд урагшиллаа. Тавантолгой дулааны цахилгаан станцын сонгон шалгаруулалт ч дуусах шатандаа орж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)