Д.Цогтбаатар: Иргэд Төрийн ордонд чөлөөт хувцастай ч нэвтрэх боломжтой байх ёстой

Admin | 2022-05-18


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар хэвлэлийн хурал хийж байна.

УИХ-ын гишүүд Төрийн ордонтой иргэд танилцах журмын хувцаслалтын шаардлагыг хөнгөвчлөх саналыг Засгий газарт тавьжээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ саналыг дэвшүүлж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулсан байна.

Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар гэсэн дөрвөн байгууллагын удирдлагын Төрийн ордны тухай хуулийг үндэслэн хамтарч гаргасан журамд Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтыг заасан байдаг аж. Иймээс дээрх дөрвөн байгууллагын хамтарсан шийдвэрийг эргэн харахын тулд дахин тэдгээр байгуулагад албан бичиг илгээсэн байна. Уг саналыг УИХ-ын гишүүн:

  • Э.Бат-Амгалан
  • Д.Цогтбаатар
  • Э.Батшугар
  • Х.Булгантуяа
  • Д.Ганбат
  • Г.Дамдинням
  • Т.Доржханд
  • С.Одонтуяа
  • М.Оюунчимэг
  • Н.Учрал нар дэмжиж, гарын үсэг зурсан байна. УИХ-ын дарга зохих үүрэг даалгаврыг холбогдох хүмүүстээ шууд өгсөн байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Энэ бол зөвхөн хувцасны тухай асуудал биш, иргэддээ хэрхэн хандах, шинэ зарчимд нийцэж ажиллах тухай асуудал юм. Би ч гэсэн залуу байсан, надад хоёр жийнс, нэг пүүзнээс өөр хувцасгүй байсан үе бий. Тиймээс хувцас заасан журмыг өөрчлөх ёстой гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)