Э.БАТ-ҮҮЛ: Х.Баттулгатай эвлэрч чадахгүй

Admin | 2022-05-18


АН-ын нэр барьсан хууль бус этгээдүүд Монгол Улсын Дээд шүүх-д нөлөөлөх гэж оролдож байна хэмээн С.Бат-Үүл тэргүүтэй АН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр Э.Бат-Үүл "АН-ын үнэт зүйл бол үндэсний эх оронч үзэл. Гэвч Х.Баттулга уг үзэл баримтлалаас урвасан. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа шүүхийн эрх мэдлийг хараат бус байх ёстой гэсэн зарчмыг байхгүй болгосон. Энэ мэт намынхаа үзэл баримтлалаас 180 градусын эсрэг яваа хүнийг Дээд шүүхээс бүртгэхгүй байх гэж бодож байна.

Хэрэв бүртгэвэл энэ нь үндсэн хуулийг зөрчсөн ноцтой үйл явц болох юм.

Дахин хэлье Х.Баттулгатай бид эвлэрч чадахгүй" хэмээв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)