Татвар төлөгчдийн бүртгэлжүүлж, далд эдийн засагт эргэлдэх мөнгийг бууруулах, татварын тэгш тогтолцоог сайжруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг 2015 онд шинэчлэн баталж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар иргэдэд зориулсан НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, сугалааны тохирол гэсэн урамшууллыг бий болгосон юм. Гэвч Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг дөрөвдүгээр сараас эхлэн болиулна гэдгээ мэдэгдсэн. Харин хоёр хувиа буцаан олгодгийг хэвээр үлдээнэ гэсэн.
Тэгвэл Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, аргазүйн дарга Р.Мягмаржав НӨАТ-ын сугалааны урамшууллыг ирэх оноос шинэчилсэн байдлаар дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа ч ярьсан удаатай. Тэрбээр цаашид ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа гэсэн юм. Тэгвэл ирэх сараас НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэхээр болжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө