Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Загасны ой санамжтай, тооцоо судалгаагүй, ойрын хараатай, 2024 он хүртэл аргалаад явчих гэсэн өрийн удридлагын бодлого хожим нь 2030 он гэхэд Монголоос та, бид бүгдээрээ хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүй хэмжээнд хүрэх өрийн цасан бөмбөлөгний онолоор яваад байна. Бондыг бондоор төлнө гэж З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг хэлж байхад шүүмжилж байсан.
Одоо бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар цасан бөмбөгний онолоор өр улам л нэмэгдэнэ. 2011 онд манай улс 9.6 тэрбум долларын өртэй байсан бол одоо 30 тэрбум доллар болж өссөн. Тухайн үед бид нэг хүнд 14 саяын өр ногдож байна гэж байсан. 2016 онд улсын өр 21.4 тэрбум доллар болсон. Улсын өр, Засгийн өр гэж манайхан ялгаад байна. Төлбөрийн тэнцэл чинь эцсийн дүндээ Монголоос л гарна шүү дээ. Энэ нь өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулж буй байдал.
Хатуу анхааруулж хэлэхэд, Монголдоо амьдарч чадахгүй яагаад өрөнд оруулчихсан юм бэ, нийгмийн даатгалын сангийн өр 2030 онд 16 их наядад хүрэх тооцоотой. Өр энэ байдлаараа явбал 2030 онд 40 тэрбумд хүрнэ. Зимбабве, Замбигаас бид ДНБ-ий гадаад өрийн хэмжээгээрээ дутуугүй болчихоод байгаа. Ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүйн тулд та нарт үүнийг хэлж байна. "Та нар өрөнд бариулчихсан шүү дээ, хулгайч нар аа" гэж хэлүүлэхгүйн тулд. Үнэн бодитоор нь ярих хэрэгтэй. Ирээдүйд ил болно шүү дээ" хэмээлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13