АНУ-аас 5-11 насны хүүхдийн Файзер вакцины нэг сая тунг нийлүүлэхээр болжээ

Admin | 2022-05-19


   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.

АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клеческиг уулзалтын үеэр мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөлт байдлын талаар санал солилцлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)