“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2022” үзэсгэлэн нээгдлээ

Admin | 2022-05-19


   Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдааг 24 дэх жилдээ 2022 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.

Салбараар нь ангилбал хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд дэлгэгджээ.

Энэ удаагийн үзэсгэлэнг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Жи Ай Зет, АПУ ХК, Глобал Трейдинг Девелопмент ХХК ивээн тэтгэж Азийн сангийн "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв" дэмжин оролцож байна.

Мөн үзэсгэлэнд оролцогч шилдэг ЖДҮ нарыг дараах номинациар шалгаруулна.

 

  1. Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн
  2. Онцлох шинэ бүтээгдэхүүн
  3. Онцлох экспортын бүтээгдэхүүн
  4. Онцлох импортын бүтээгдэхүүн
  5. Импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүн
  6. Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч
  7. Үлгэр жишээ оролцогч
  8. Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн
  9. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн
  10. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн

Гранпри-г 2022 оны 5-р сарын 22-нд тодруулан Зохион байгуулах хорооны өргөмжлөл цомоор шагнаж, олон нийтэд мэдээлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)