УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг уяачид, бөхийн холбооны хурал болж хувирлаа. Нэг хэсэг нь Монгол морь уядаг уяачид, нөгөө хэсэг нь эрлийз морины уяачид.
Үндэсний их баяр наадам гэдэг агуулгаар нь авч үзвэл Монгол үндэстний эв нэгдэл, их эеийн чуулган бол ирсэн түүхтэй. Наадам гэдэг зөвхөн наргиж цэнгэх утга биш. Эв нэгдлийн баяр яагаад хэрүүлтэй болоод байна гэхээр улстөрчид оролцсонтой холбоотой гэж хардаг. Улстөрчид Үндэсний баяр наадмын тухай хууль гаргаад, оролцоод эхэлснээс хойш болохоо больсон. Одоо ахиад л самраад сууж байна. Улстөрчид нь бөхийн холбоо руу давхиж ордог.
Өөрөө өөрийнхөө удирдлагыг хэрэгжүүлж байгаа холбоод муугаасаа ангижраад явах бололцоотой. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дүрэм гаргаад зохицуулаад явах боломжтой асуудал гэж үздэг. Гэтэл УИХ морины өндөр хэмжих тухай яриад сууж байна. Ийм хэрүүлийн сэдэв рүү УИХ ороод явчихсан. Тиймээс эв нэгдлийн гэдэг агуулгаар нь хандаасай гэж гишүүдээс хүсэж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13