Дүүргийн наадамд түрүүлсэн бөхөд цол олгодог болно гэв

Admin | 2022-05-20


   УИХ-ын өнөөдрийн чуулганаар ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг хэлэв.

Тэрбээр “Алслагдсан Багануур, Налайх, Багануур дүүрэг тусдаа наадмаа хийж ирсэн. Монголд адууны 3 янзын стандарт бий. Үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр, сүүлийнх нь энэ 2-ыг нийлүүлсэн стандарт. WADA-гийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээгээ хийдэг болох ёстой. Цаашид бид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй. Тэр хүртэл шилжилтийн үеийн буюу сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулна. Бооцоот морин уралдааны хуулийг тусад нь бичихээр төлөвлөж байгаа.

Дүүргүүд 256-128 бөхийн барилдаан хийдэг нь сумын цол өгөхөд чамлалттай. Тиймээс аймгийн цол өгөх  үү, дүүргийн цол өгөх үү гэдгийг хэлэлцүүлгийн шатанд ярих хэрэгтэй” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)