Сармагчны цэцэг өвчний халдвар 15 оронд тархжээ

Admin | 2022-05-22


Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдлууд хүн амынх нь дунд анх удаа илэрснийг Израил, Швейцар, Австри улсууд Ням гарагт зарлажээ.

Ингэснээр уг халдварт өвчний халдварын батлагдсан тохиолдол илэрсэн улс орнуудын тоо 15 болж нэмэгдэж байна.

Африк тивийн баруун болон төв бүсээс угшилтай сармагчны цэцэг өвчний вирус хүнээс хүнд халдварласан тохиолдол ховорт тооцогддог.

Хэрэв халдвар авбал хөнгөн хэлбэрээр өвчилж, 2-3 долоо хоногийн дотор эдгэрдэг байна.

Энэ сарын эхээр Их Британид анх сармагчны цэцэг өвчний вирус тархаж эхэлсэн ба одоогоор Европын орнууд, АНУ, Канад, Австралид нийт 80 гаруй тохиолдол батлагдаад байгаа юм.

Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгайлсан бүтээсэн вакцин одоогоор байхгүй байгаа. Гэхдээ салхин цэцэг өвчний вакцин 85 орчим хувийн үр дүнтэй хамгаалдаг гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс дэлхийн зарим улс орнууд салхин цэцгийн вакциныг нөөцөлж эхэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)