Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобуснууд удахгүй үйлчилгээнд явна.
Тодруулбал, өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан хэдий ч “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан автобуснуудыг оруулж ирэх ажил удаашраад байсан юм.
Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Бүх автобусыг авчирсны дараа Ажлын хэсэг гарч, аль чиглэлд явуулах зэргийг хуваарилах аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө