Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхад Х.Баттулга сайдаар ажиллаж байсан. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгч болж Ц.Элбэгдоржийг шалгуулах талаар ярьж байв. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр түнжин муутай явсан Ц.Элбэгдорж Х.Баттулгыг АН-ын даргаар Дээд шүүхэд бүртгүүлэх үеэр С.Эрдэнийн араас гараад ирэх нь тэр. Одоо Х.Баттулгад С.Эрдэнээс илүү Ц.Элбэгдорж хатуухан өрсөлдөгч болчихоод буй. Ц.Элбэгдорж нэг удаа “Х.Баттулгыг дахиж Ерөнхийлөгчид нэр дэвшвэл би нэр дэвшиж хүч үзнэ” гэж олны өмнө зарлаж байв. Одоо тэгвэл АН-ыг өгөхгүй гэж чанга зуурсан нь хэлсэн үгнээс ч илт харагдах болсон.
Х.Баттулгын хувьд АН-ын даргын батламжаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг биелүүлэхийн Дээд шүүхээс шаардаж намын зарим гишүүд жагсаал хийж хийв. Гэвч намын гишүүдийн саналаар АН-ын даргыг бүртгэхдээ холбоотой материалыг эргүүлэн татсан. Улсын дээд шүүхээс хуралдаж уг саналыг хүлээн авч Х.Баттулгыг бүртгэх хүсэлтийг түр буцаав. Үүнээс болж Х.Баттулгын АН-ын “жинхэнэ” дарга болох хүсэл хязгаарлагдав. Цаашлаад АН-ыг нэг мөр орхиж магадгүй гэх яриа гарчээ.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-д эргэн ирсэн нь том хаалт болов. Хэрэв Х.Баттулга одоо л АН-ын дарга болж чадахгүй бол түүний нэр хүнд унаж, дахиж дээш гарах боломж ч үлдэхгүй. Тиймээс шинэ нам байгуулах талаар яриа гарсан нь ортой ч байж мэдэх юм.
Лам олдохгүй бол буцахдаа залъя гэдэг шиг нам байгуулахдаа С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга нарыг сугандаа хавчуулахаар зэхсэн гэх олны үг ортой байж магад. Гэхдээ эдгээр хүмүүс хамтарч нам байгуулах яриа аль 2014 оноос л яригдаж байв. “Шударга” багтай С.Ганбаатарын хувьд ашигтай гэж бодсон нам болгоноо дагаж гүйдэг нэгэн. Тиймээс Х.Баттулгыг шинэ нам байгуулахад дагах л хүн. Ж.Батзандангийн хувьд улс төрийн карьер нь унаад удаж буй. Саяхан улс төрдөө орохоор эх орондоо ирсэн түүнд ганцаардаж явснаас улс төрийн цөм тоглогчдын нэг Х.Баттулгатай хүч хавсарсан нь хожоотой байх нь ойлгомжтой болов уу.
Ямартай ч Дээд шүүхийн асуудлыг хэсэгтээ харах байх. Х.Баттулга АН-ын даргаар бараг 98 хувийн санал авч даргын тамга атгасан хэр нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарт ялагдвал дахиж түүнд ийм гишүүдийн итгэл олдохгүй л байх. Товчхондоо АН-д шингэх зайгүй хөөгдөхтэй адил нөхцөл байдал үүсч болзошгүй учир шинэ байгуулахаас өөр гарцгүй болсон байж ч мэднэ.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13