БШУЯ: Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл

Admin | 2022-05-23


Биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орсон хүүхэд нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсролын газрын даргыг түр орлогч Л.Буянтогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орсны улмаас бэртэж, амиа алдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбоотойгоор бүх сургууль руу холбогдож мэдээлэл авсан. Гэхдээ нийслэлийн нэр бүхий сургуульд хүүхэд бэртэж, гэмтсэн тохиолдол гарсан. Харин биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орж байгаад гэмтсэн зүйл байхгүй. Харин биеийн тамирын хичээлд орох гэж байгаад гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан. Тус сургуулийн гаднах хяналтын камерт тус хүүхэд гаднын нөлөөтэй гэмтээгүй гэдэг нь тодорхой болсон. Тус хүүхэд эмчийн хяналтад байгаа. Харин биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас нас барсан тохиолдол байхгүй. Тус сургуульд энэ сарын 15-нд нэг хүүхэд зүрхний эмгэгийн улмаас нас барсан. Энэ нь сургуулийн үйл ажиллагаатай холбоогүй” гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)