Унгар улс онц байдал зарлалаа

Admin | 2022-05-24


Унгар улс Украинтай холбоотой үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан онц байдал зарлажээ. Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр орой энэ талаар зарласан байна. Украин-ОХУ-ын асуудлаас болж Европын холбоо Орост төрөл бүрийн хориг арга хэмжээ аваад байгаа. Холбооны зүгээс энэ хоригтоо бүх гишүүн улсуудаа оролцуулахыг хичээж, зарим тохиолдолд дарамталж байгаа бөгөөд энэ дарамтад нь өртсөн улсын нэг нь Унгар юм. Тус улс байгалийн хий, газрын тосоор ОХУ-аас хэт хамааралтай тул худалдан авалтаа шууд зогсоох боломжгүй гэдгээ өмнө нь хэлж байсан. ОХУ-аас дээрх хоёр түүхий эдийг худалдаж авахаа больсны хариуд нөхөн төлбөр төлөхийг Европын холбооноос мөн шаардаж байсан юм. Унгар онц байдал зарласнаараа Европын холбооны шаардлагын дагуу ОХУ-ын худалдан авалтаасаа татгалзах болоод байгаа аж. Онц байдал зарлах нь Парламентаас зөвшөөрөл авалгүй бүх асуудлыг бие даан шийдэх боломжийг Ерөнхий сайдад олгодог учиртай. Энэ хугацаанд аливаа сонгуулийг хориглодог учир Парламент бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч татан буугддаггүй. Унгар улс хамгийн сүүлд 2020 онд цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор онц байдал зарлаж байсан юм.  

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)