Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд Монголын зохион байгуулагдахаар болж, Монголын шигшээ багийнхан бэлтгэлээ базааж байсан билээ. Тус тэмцээнийг арваннэгдүгээр сар хүртэл хойшлуулах талаар албан бичиг Азийн сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоонд ирүүлсэн байна. Энэ талаар МСБХ “Азийн сагсан бөмбөгийн холбооноос МСБХ-нд албан бичиг ирүүллээ. Үүнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт орох D хэсгийн тоглолтууд Шри Ланк улсын Коломбо хотод болох байсан нь тус улсын дотоод шалтгааны улмаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах болсон. Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулалтын бүх ажлуудыг хийн ажилласан боловч багууд дамжин нисч ирэх боломжгүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас болж ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдахаар болж хойшлуулсаныг албан ёсоор мэдэгдлээ” хэмээжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл...
tentsver.mn | 35 минутын өмнө
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн уралдааны шилдгүүд тод...
tentsver.mn | 53 минутын өмнө
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө