
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцсэн байна. Тодруулбал, энэ оны зургадугаар сарын 1-нээс Монгол, БНХАУ агаарын хилээ нээхээр болжээ. Сануулахад, манай улс цар тахлын улмаас 2020 онд тус улстай агаарын хилээ хаасан билээ.