Ахлах ангийн сурагч амаржиж хүүхэд нь тэмбүүтэй төржээ

Admin | 2022-05-25


   Манай улсад жилд 16 мянган бэлгийн замын халдварт өвчин бүртгэгддэг ба үүний 40 хувийг тэмбүү өвчин эзэлдэг талаар өмнө нь мэдээлэл бэлтгэн хүргэж байсан билээ. Тэгвэл саяхан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч амаржиж хүүхэд нь тэмбүүтэй төрсөн гэх мэдээлэл байна. Ямартай ч уг мэдээллийг хувь хүний нууц, хүний эрхтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд нууцалж байгаа аж. 

Дашрамд дурдахад 2019 онд 66 төрөлхийн тэмбүүтэй тохиолдол бүртгэгдсэнээс 12 нь нас барж, 30 нь амьгүй төрсөн болохыг эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн.  Тэгэхээр төрөлхийн тэмбүүнээс шалтгаалж нярай эндэх, зулбах тохиолдлууд ихсэх болжээ. Иймд тус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэхээс нь өмнө эмчлүүлэхийг эмнэлгийн байгууллагууд уриалж байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)