Ч.ӨНӨРБАЯР: Х.Нямбаатар нь Ц.Нямдоржийн шинэ хувилбар болж байна

Admin | 2022-05-25


Ардчилсан намаас ээлжит 4:11 хурлаа хийлээ. Хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаарх Ардчилсан намын байр сууриа ийн илэрхийлэв.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Ирэх долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг УИХ-аар шийдэх юм байна. Уг хуульд хүний эрхийг улам нухчин дарах хуулийн төслийг оруулах гэж байна. Уг нь бол Ц.Нямдоржийн шоронжсон хуулиуд гээд хэсэг багц хууль байсан. Энэ хуулиас монголчууд бага багаар салж байна гэж бодож байтал ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар дамжин дахин амилж байна.

Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа хуулийн байгууллагууд өөрсдөө хууль санаачладгаа боль гээд зөв юм ярьдаг байсан юм.

Гэтэл өөрөө сайд болчихсон чинь ярьснаасаа эсрэг болоод эхэллээ. Яг л Ц.Нямдоржийн шинэ хувилбар болж хувирах гэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)