Ц.ИДЭРБАТ: Монгол Улс үүлэнд нөлөөлөх сумны нөөцгүй байна

Admin | 2022-05-26


УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Малын тоо толгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Тариалангийн бүс нутгаас малыг гаргана гэж хууль оруулж ирлээ. Монгол Улсын мал бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэн гэж ярьж байна. Бэлчээрийн даац хэтэрснээс болоод өвөлжөө хаваржааны асуудал хүндэрч байна. Тариалангийн бүс нутгаас тэр олон малыг шахаад гаргахаар малчид хаана шингэх вэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь малын тоог багасгаж, эрчимжсэн мал аж ахуйг нэмэх хэрэгтэй. Талбайн асуудал ярьж байна.

Хэнтий аймгийн хувьд 90 мянган га талбайгаас 20 гаруй мянгыг эргэлтэд оруулж байгаа. Үндсэндээ 100, 200 га-д тарьдаг. Зарим жил тарихгүй өнжүүлдэг. Үүнээс болоод мал оруулахгүй гэвэл хэцүү байдалд орно. Ургац алдаж байгаа шалтгаан бол цаг агаарын нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Бороогүй бол малтай малгүй бүгд ургац алдаж байгаа. Өнөөдөр үүлэнд нөлөөлөх сумны нөөцгүй байна. Хашаажуулах ажил чинь төрийн ч юм шиг, хувийн ч юм шиг үнэгүйдсэн ажил боллоо. Үүнийг эргэж хараад, малчин, тариаланчийн харилцааг хуульд зааж өгвөл илүү бодитой болно” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)