Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд болох үйл явдлын тоймоос хүргэж байна.
- 09.00 цагт МҮХАҮТ-д аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын “Хялбар дүүргэ” уулзалт болно.
- 09.00 цагт “Новотел” зочид буудалд “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, уур, амьсгалын өөрчлөлт” хурал болно.
- 10.00 цагт СТӨ-нд “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” болно.
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Бурхан багшийн их дүйчин өдрийг угтан Гандантэгчэнлин хийд олон нийтэд нээлттэй эрдэм шинжилгээний хурал болон хүүхэд багачуудад зориулсан өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ.
- 11.40 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд Эмээлт орчмын мах бэлтгэлтэй холбоотой онц ноцтой мэдээллүүдийг нийтэлсэн редакцаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлнэ. Утас: 99136259
- 12.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургуулиудын хамтын ажиллагаа-Санаачилга” өдөрлөг болно.
- 14.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын бизнесийн зөвлөлөөс НҮБ болон түүний харьяа байгууллагуудтай хамтран “Хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага: НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” уулзалт зохион байгуулна.
- 16.00 цагт “UB Palace”-т “ЦойлогсоZ” төсөл, “Лантуун Дохио” ТББ хамтран салбар салбарын 1000 гаруй залуусыг оролцуулсан “Update хийх өдөр” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 99540401
Төрийн ордонд
- 09.00 цагт “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган болно.
- 10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
- 11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” хэлэлцүүлэг зохион байгуулна.