ТАНИЛЦ: Чуулганы хамгийн их таслалттай гишүүд

Admin | 2022-05-26


Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр  “УИХ-ын чуулган гуравдугаар сард долоон удаа хуралдсан. УИХ-ын 18 гишүүн хуралдаан тасалсан, найман гишүүн хоцорсон, 62 гишүүн хуралдаан огт таслаагүй, 48 гишүүн хуралдаанд тасралтгүй оролцсон байна.  Дөрөвдүгээр сард УИХ-ын чуулган 12 удаа хуралдсан. Хуралдаан тасалсан УИХ-ын 20 гишүүн байна. 57 гишүүн хоцорсон, 56 гишүүн хуралдаан огт таслаагүй, 16 гишүүн огт таслахгүй, хоцрохгүй оролцжээ” хэмээн дурдав.

Хуралдаанд хоцорсон, тасалсан цагийн үзүүлэлтээр УИХ-ын гишүүн Ц.Туваан, Х.Нямбаатар, Ж.Эрдэнэбат ,Т.Доржханд нар тэргүүлж буй. 

  • УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 15 цаг
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут
  • УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг
  • УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут
  • УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут
  • УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут тус тус хоцорсон байна.

Тэгвэл огт хоцроогүй УИХ-ын гишүүд:

  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  • УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  • УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
  • УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
  • УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)