ЗӨВЛӨМЖ-3: Крипто бирж ашиглахад хамгийн их тулгардаг асуултад дараах хариултыг өгч байна

Admin | 2022-05-27


   Монголчуудын хувьд өнгөрсөн жил койн хэмээх ойлголттой нэлээд эрчимтэй танилцсан гэхэд болно. Койныг тойрсон сэдэв битгий хэл үг, хэллэг бүхэн бидний хувьд цоо шинэ зүйл байлаа. Одоо харин бид виртуал хөрөнгийн талаар харьцангуй ойлголттой болсон бөгөөд өөрсдийн гэсэн хуультай, зохицуулалттай ч болоод авлаа. Ирээдүйд нэгэнт өргөн хэрэглээнд ашиглагдах нь өдрөөс өдөрт тодорхой болж буй энэ зах зээлд арилжаанд оролцох, шилжүүлэг хийхдээ бид юуг анхаарах ёстой вэ? Үүнд хариулт өгөхийн тулд арилжаачид, крипто сонирхогч та бүхэнд бирж дээр арилжаа хийхэд болон өөр бусад бирж хооронд блокчейн сүлжээнд шилжүүлэг хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд болон тэдгээр асуудлаас зайлсхийхийн тулд бид COMPLEX биржтэй хамтран дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.

-Миний койн дутуу орчихлоо, миний худалдан авсан үнэ буруу бодогдчихлоо?

Дээрх асуудал нь хэрэглэгч өөрийн хийж буй арилжааны төрлийг буруу ойлгох эсвэл анхаарал болгоомжгүй байдлаасаа шалтгаалан ханшаа буруу тавьснаас үүдэн гардаг. Арилжаа нэгэнт хийгдсэн бол биржийн зүгээс тухайн арилжааг буцаах ямар ч боломжгүй байдаг тул арилжааны төрлүүд болон тэдгээр дээр тулгардаг асуудлуудыг авч үзье. Өнөөдрийн байдлаар, дийлэнх биржүүд Маркет, Лимит, Стоп-лимит гэсэн 3 төрлийн арилжааны сонголтыг хэрэглэгчдэд олгож байна.

Маркет захиалга - Койныг зах зээлийн ханшаар шууд авах эсвэл зарах үйлдлийг хийдэг. Жишээлбэл, та өөрт байгаа койныг маркет ханшаар зарах захиалга өгвөл, тухайн эгшинд байгаа бүх авах захиалгыг таны койныг зарах байдлаар биелүүлнэ гэсэн үг. Энэ төрлийн захиалгыг хийснээр, хэрэглэгч өөрийн хүссэн ханшаас бага ханшаар койноо зарах, эсвэл хүссэн ханшаасаа өндөр ханшаар койн худалдан авах эрсдэл үүсдэг. Тиймээс та захиалгаа нэн даруй, шууд биелүүлэх шаардлага хэрэгцээ байгаа үедээ л энэ төрлийн захиалгыг хэрэглэх нь зүйтэй юм. Таны захиалга тухайн эгшинд шууд биелэх тусгай шаардлага байхгүй л бол лимит төрлийн захиалгыг хэрэглэх нь зүйтэй. 

Лимит захиалга - Лимит арилжаа нь өөрийн хүссэн ханшийг тодорхой зааж өгч арилжаа хийдэг төрөл юм. Биржийн зүгээс хийж байгаа арилжаа бүрээ Лимит төрөлтэй байлгахыг зөвлөдөг. Энэ төрлийн захиалгыг хийснээр та өөрийн зарах хамгийн доод үнэ эсвэл худалдан авах хамгийн дээд үнийг тодорхой зааж өгөх боломж бүрдэнэ. Бирж зөвхөн таны зааж өгсөн ханшаар арилжааг тань биелүүлэх болно. Энэ төрлийн захиалга хийхдээ хүмүүс

 -Авах эсвэл зарах захиалгаа андуурсан бол яах вэ?

-Зах зээлийн ханшаас хэт өндөр ханаар авах, зах зээлийн ханшаас хэт бага үнээр зарах захиалгыг андуурч хийх эрсдэл үүсдэг.

Ханшаа андуурч оруулах эсвэл авах, зарах захиалгаа зөрүүлснээр тухайн захиалга шууд Маркет төрлийн захиалга мэт биелэх, улмаар танд ханшийн зөрүүний алдагдал хүлээлгэх эрсдэлтэй байдаг. Тиймээс лимит захиалга хийхдээ, оруулах ханш болон авах, зарах захиалгыг төрлөө сайтар нягталж захиалгаа хийх хэрэгтэй.

Стоп-лимит захиалга - Энэ төрлийн захиалга нь ханш тодорхой нөхцөлд хүрсэн үед, танд лимит захиалга тавих боломжийг олгодог. Жишээлбэл, таны авах гэж буй койны ханш 100 доллар хүртэл унавал үед, та 99 долларын ханшаар тухайн койныг авах захиалга хийж болно. Энэ төрлийн захиалгыг арилжаачид дийлэнхдээ алдагдалаа хаах эсвэл ашгаа авахдаа хэрэглдэг.

Жишээлбэл, таны авсан койны ханш 50$ хүртэл доошоо унавал та, 49.5$-оор зараад алдагдалаа хязгаарлаад арилжаагаа хаах хүсэлтэй бол энэ захиалгыг хэрэглэнэ гэсэн үг. Эсрэгээрээ, таны хадгалж буй койны ханш өсөөд 100$ хүрвэл, та 101$-оор зараад ашгаа аваад арилжаагаа хаах хүсэлтэй бол мөн энэ төрлийн захиалгыг хийх юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)