Даян аварга Н.Батсуурь түрүүлж, М.Бадарч үзүүрлэлээ

Admin | 2022-05-28


Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны бямба гарагт 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" СХ, “Нутгийн буян групп”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэв.

 

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, "Алдар" СХ, "Тэргэн Нүүр ХХК", "Даян" дэвжээний бөх, улсын гарди Б.Гончигдамба, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" СХ, "Атар трейд" ХХК, "Таван-Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Я.Бумбаяр нар үлдэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)