
Сонирхогчдын боксын ДАШТ-ний хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар "999-Fight Night" холбооноос энэ сарын 28-нд зохион байгуулсан Монголын анхны 110 сая төгрөгийн бооцоотой халз тулааны үеэр нэгэн мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “З.Шинэ-чагтагыг мэргэжлийн боксын дүрмээр тулалдах тулаанд дуудаж байна. Бид хоёр муудчихсан байгаа. Тиймээс би түүнийг ард түмний нүдэн дээр зодмоор байна. Өнөөдөр уг нь З.Шинэчагтагыг энд ирнэ гэж бодож байсан ч тэр ирсэнгүй. Надаас айсан бололтой”гэв.
З.Шинэ-чагтага нь MGL-1 холбооны аварга, ONE FC холбооны Монголын анхны тамирчин, шилдэг тулаанч юм. Тулаан сонирхогчид З.Шинэчагтагыг ямар хариу өгөхийг хүлээж эхэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Х.НЯМБААТАР: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс...
tentsver.mn | 11 цагийн өмнө


Улс төр
Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай ху...
tentsver.mn | 11 цагийн өмнө



























