Өнөөдрийн байдлаар Монгол Улсын улс төр гэдэг МАН-ын өмч мэт байгаа. АН болон бусад нам хүчнүүд улс төрийн хөрснөөс үндсэндээ арчигдаж Монголын улс төр зөвхөн МАН-ын улс төр болоод байгаа нь энэ. Тоймлоод хэлчих сөрөг хүчингүй, хэт олонх МАН өнөөдөр “Олдохоороо өлдөхийн зовлон”-нд унаж байна. Зүүний хүчний холбоо, Дипломатууд, Увс, Хотын фракцад ерөнхийлөн хуваагддаг МАН-ын хагарал, хамар давж ард түмэнд мэдэгдчих гээд тун хэцүү нөхцөл үүссэн сурагтай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тойроод “Залуусын” гэх тодотголтойгоор бас нэгэн фракц амилж буйг учир мэдэх хүмүүс сэм ярилцаж байна.
Залуусын фракц улс төрд удсан ахмадуудыг ерөнхийдөө шахаж эхэлсэн учраас МАН-ын “тэтгэвэрийнхэн” их л ууртай байх болцгоож. Тэтгэвэрийнхэн нь Ерөнхийлөгч өө бараадаж, түүний үгээр байгаа гэцгээх. Ерөнхийлөгч 2026 онд бүрэн эрхээ дуусгаад бүрэн тэтгэвэртээ суух учраас тэтгэвэрийнхний тоонд аль хэдийнэ орсон гэдэг. Ийнхүү Ардчилсан намын гол зовлон “хагарал, хуваагдал” МАН-ын хаалгаар орж хойморт нь гараад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт үсэрхийлсэн сурагтай. Тэр хоёр түнжин муутай байгааг эх сурвалжууд өгүүлэх болсон.
Энэ хагарлын чимээнээр улс төрөөс шахагдаж царцанги төлөвт шилжээд байсан фракцууд нь гол тоглолтод орохоор Төрийн ордон хөл хөдөлгөөнтэй байгаа гэх.
Харамсалтай нь энэ орон зай аль хэдийнэ эзэнтэй болсон. Сү.Батболдын фракц хоёр тийшээ харсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын голд зуучийн үүрэг гүйцэтгэж улс төрийн бүхий л тохироо тэднээр дамжиж байгаа сурагтай.
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар аав, хүү хоёр шиг улс төрд онь холбон тоглож байхдаа Сү.Батболдыгоо хэзээ мөдгүй шоронд хийхэд бэлэн байсан. Их ч зовоосон. Эсрэгээрээ өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эв түнжингээ алдахад Сү.Батболд эргэн ирэлт хийж байна. Тэднийг үгэндээ оруулж, гар хөлүүд нь Монгол Улсын Ерөнхий сайд болно хэмээн Монголоор нэг хашхирахад нь яаж ч чадахгүй хэмжээнд хүрчээ. Сү.Батболд сүүлийн 2-3 яригдсан шиг хэзээ ч хуулийн өмнө очихгүй. Эсрэгээрээ тэдний фракц Монголын улс төрд ноёлон тоглох магадлал өндөр байна.
Л.БАТ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13