Д.ТОГТОХСҮРЭН: Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө батална

Admin | 2022-05-30


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулиар УИХ 75-аас доошгүй хугацаанд хуралдах ёстой. Хуулийн хугацаагаар УИХ долдугаар сарын 8-ныг хүртэл хуралдах төлөвтэй байна.
Засгийн газраас болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороонд Эрүүгийн тухай, Эрүүгийн тухай хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлах нь зөв үзсэн.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг хуулийн төслийг хэлэлцээд, зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай.

Уг хуулийн төсөлд Үндэсний баяр наадмыг орон даяар нэгэн өдөр хийнэ хэмээн тусгасан бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томъёолсон аж. Ингэснээр наадам хэсч найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж байна. Үйлдвэржилтийн байнгын хороонд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж батлах чиглэлд бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)