Татвар төлөгчдийн таван тэрбум төгрөгөөр автобус баазуудын өрийг төлөхийг иргэд эсэргүүцэж эхэллээ

Admin | 2022-05-31


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийтийн тээврийн хоёр ч автобус компанийн 5 орчим тэрбум төгрөгийн өрийг улсаас төлөх талаар хэлэлцжээ. Тодруулбал, “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр III” төрийн өмчит компаниуд  нийт 2025 ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос өнөөдрийг хүртэл төлөхгүй явсаар 4.8 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. Энэ өрийг нийслэлийн төсвөөс төлөхийг үндсэндээ дэмжиж. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр муу менежменттэй ажилласан компанийн өрийг төлөхийг цахим орчин иргэд эсэргүүцэж эхэлжээ.

Учир нь дээрх төрийн өмчит автобус компаниуд тодорхой орлоготой, тодорхой үйлчлүүлэгчидтэй хэр нь ажилтнуудынхаа нийгмийг даатгалыг ч төлөхгүй явсаар одоо хэдэн улстөрчдийг лоббидож иргэдийн татварын мөнгөөр өрөө төлүүлэхээр зүтгэж байгаа бололтой. Орлоготой атлаа өрөнд орж байгаа нь төр муу менежер гэдгийн сонгодог жишээ юм. Үүгээр зогсохгүй өрийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлнө гэдэг буруу жишиг.

Тиймээс төрийн өмчит нэртэй ашиггүй ажиллаж буй иймэрхүү компаниудын өрийг төр өмнөөс төлж байхаар татан буулгавал таарна гэх саналууд ч гараад эхэлсэн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)