Шадар сайд шалгалт хий гээд зарлачхаар муудсан махаа нийслэл рүү зөөхөөс яахав дээ

Admin | 2022-06-01


   Муудсан махыг үйлдвэрийн аргаар боловсруулж цогцос хадгалах бодистой хольж бэлтгэдэг мэдээлэл цацагдсан. Шадар сайд Эмээлт дэх бүх махны үйлдвэрийг шалга хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг өгсөн.

Тэгвэл Эмээлт дэх үйлдвэрүүд хяналт шалгалт хийхээс урьтаж махаа нийслэл рүү зөөгөөд эхэллээ. Үүний тод жишээ бол тавдугаар сарын 31-нд нийслэл рүү гарал үүсэл тодорхойгүй 8 тонн мах оруулахыг завдсан явдал. Уг махыг БНХАУ-ын иргэд тээвэрлэж явсан ба тус иргэдийн манай улсад оршин суух визний хугацаа дууссан байсан аж. МХЕГ-аас махнаас дээж авсан бөгөөд өнөөдрөөс шинжилгээ хийж эхэлнэ гэв.

Нэг үйлдвэрийн асуудал олны анхааралд орж бусдыг нь бас шалга гээд Шадар сайд нь хэлчихсэн байхад хэн бэ гуай ч байсан асуудлаа нуухыг бодох нь гарцаагүй. Асуудалтай махаа аюулгүй газар руу зөөх нь мэдээжийн хэрэг.

Тэрнээс зарахаар нийслэл рүү оруулах гэж байгаа процесс биш юм. Махны асуудал нүдэн дээр ил харагдаад байхад Мэргэжлийн хяналтынхан, хууль хүчнийхэн яагаад ажлаа хийхгүй байна вэ. Үндэсний хэмжээний хүнсний аюулгүй байдлын асуудал яригдаж байхад Шадар сайд нь шалгахаа олон нийтэд урьдчилаад зарлачихсан.

Ийм асуудал ядаж оноо авах гэж попормооргүй байна. Угтаа олны анхаарлаас ангид ажиллагаа явуулж хянаж шалгаад муудсан махтай холбоотой бүх сүлжээг ил болгож чадахгүй байна вэ. Бүхэл бүтэн улс нэг тосгоныг нэгжиж чадахгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Эсвэл эцсийн дүндээ Мэргэжлийн хяналт өөрсдөө холбогдох учир лабораторийн хариулт хүлээж олон нийтийг сатааруулж байна уу.

                                                                                                                                                                                Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)