“Эмээлт” зах манай улсан мах, түүхий эдийн хамгийн том талбар. Монгол Улсын 21 аймгаас ирсэн мал, малын мах, түүхий эд Эмээлтэд л төвлөрч Улаанбаатар руу дамждаг.
Улсын махны бодлого Эмээлтээс шалтгаалдаг байхад муудсан махны асуудалд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдрийг хүртэл чимээгүй явна. Салбарын сайд уг асуудалд оройлон оролцож явах ёстой хүн нь яах аргагүй мөн. Харин З.Мэндсайхан сайд холуур өнгөрөг гэсэн шиг тариан талбай эргээд явж байгаа сурагтай. Саяхан экспортод хэдэн тонн мах гаргалаа гэж ирээд л саяхан ярьж байсан. Гэтэл Эмээлтийн асуудал монголын махны экспортыг зогсоохоос гадна хүн амын хүнсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байна, Сайд аа.
Ер нь олон жилийн өмнөөс л Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг газруудын дийлэнх нь хятад эзэнтэй гэдгийг бараг хүн бүхэн л мэддэг байсан. Хаврын хаварт малчдаас ноолуурыг хэдэн төгрөгөөр авахыг тэд л тогтоодог байсан нь үнэн. Энэ асуудал өнөөдөр гэнэт үүсчихээгүй. Тэгэхээр үе үеийн сайд, дарга нар ч мэддэг гэсэн үг.
Тиймдээ ч МАН-ын хөтөлбөрт Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулж цэгцэлнэ гэж ярьсан ч өнөөдрийг хүрсэн барьж чадаагүй байна. Тэгвэл энэхүү үйлдвэрийг байгуулах ажлыг З.Мэндсайхан сайд гацаасан гэх яриа ч гараад эхэлсэн бололтой.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13