Шадар сайд С.Амарсайхан “Эмээлт” зах дахь муудсан махны асуудлаар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн үеэр холбогдох албаныхан мэдээлэл өгч байна. МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Монгол Улсыд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 163 байгууллага бий. Манайх төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг. “МDCP” компанид зөрчлийн, эрүүгийн хэрэг үүсгэсэн.
134 тонн орчим мах, 1.5-1.6 тэрбум төгрөгийн махны эзэн холбогдогч нь олдохгүй байна. “ХПҮ” компани “Энэ манай мах биш. Манай хаяг, шошгыг хууль бусаар хэрэглэсэн байна”
гэсэн гомдол Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт өгчихсөн байгаа. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэв.