Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Эмээлт” зах дахь үйлдвэрийн муудсан махны талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өгч байгаа юм.
Тэгвэл “Эмээлтэд бэлтгэсэн махнаас цогцос хадгалах бодис илэрсэн гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү” гэсэн сэтгүүлчдийн асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах хариултыг өгөв.
Тэрбээр, “Эмээлтэд бэлтгэсэн махнаас цогцос хадгалах бодис илрээгүй. Дулааны аргаар бэлтгэсэн махыг иргэдийн хүнсэнд нийлүүлээгүй” гэв.