Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 103 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм. Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 10-наас хойш өдөрт 100-аас доош халдвар бүртгэгдэж байв.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын
- 50 нь Улаанбаатарт
- 53 нь орон нутагт илэрчээ.
Ташрамд дурдахад, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй.