Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэр 8 тонн үнэр орсон байж болзошгүй махыг тээвэрлэж яваад баригдсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Уг махыг МХЕГ-ын байцаагч амсаж, муудсан эсэхийг нь шалгаж үзсэн байдаг. Тэрхүү бичлэг олон нийтэд цацагдаж, бухимдал төрүүлсэн.
Тэгвэл уг махыг амсаж үзсэн гэх МХЕГ-ын байцаагч "Би шинжилгээний хариу гараагүй байхад амсаж болохгүй гэдгийг хэлсэн. Амсаж үзэх эсэхийг нь хүнд тулгаж болохгүй.
Би хувь хүн гэдэг үүднээс амталж, амсаж үзсэн. Түүнээс төрийн байгууллага амталж үзлээ гэдэг мэдээлэл нь буруу шүү.
Хоёрт, яг найман тонн махыг гаргаж ирээд чанаж үзэхэд үнэр байгаагүй. Ямар нэгэн үнэр байгаагүй. Цардуул үнэр дарагч бодис биш" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.