Крипто валютын зах зээлд арилжаанд оролцох, шилжүүлэг хийхдээ бид юуг анхаарах ёстой вэ? Үүнд хариулт өгөхийн тулд арилжаачид, крипто сонирхогч та бүхэнд бирж дээр арилжаа хийхэд болон өөр бусад бирж хооронд блокчейн сүлжээнд шилжүүлэг хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд болон тэдгээр асуудлаас зайлсхийхийн тулд бид COMPLEX биржтэй хамтран цуврал зөвлөмжүүдийг хүргэж байгаа билээ.
-Бирж хооронд шилжүүлэг хийсэн чинь миний койн орж ирэхгүй гацчихлаа, алга болчихлоо?
-Бирж хоорондын шилжүүлэг блокчейн сүлжээгээр явагддаг. Блокчейн сүлжээ нь ERC20, BEP20 гэх мэтчилэн өөр өөр сүлжээнүүдтэй байдаг. Хэрэглэгч ямар блокчейн сүлжээн дээр бий болсон койн /токен/ шилжүүлэх гэж байгаагаас хамааран сүлжээгээ зөв сонгож явуулах шаардлагатай байдаг.
Жишээлбэл: ERC20 сүлжээн дээр үүссэн койныг шилжүүлэхдээ ERC20 гэсэн сүлжээг л сонгох шаардлагатай. Хэрэв ERC20 койныг BEP20 гэсэн сүлжээг сонгон шилжүүлэг хийвэл койн нь буцаагдах боломжгүйгээр алдагдах эрсдэлтэй. Мөн койн хэрэглэгч бүрт өөрийн гэсэн блокчейн сүлжээний хаяг байдаг бөгөөд ямар сүлжээнээс вэ гэдгээс хамаарч хаягнууд өөр өөр байна. Сүлжээ андуурах тохиолдолтой адил хаяг андуурч явуулбал мөн л койн нь алдагдах эрсдэлтэй.
Тиймээс блокчэйн шилжүүлэг хийхээсээ өмнө өөрийн хаяг, ямар сүлжээгээр шилжүүлэг хийгдэх зэрэг мэдээллийг сайтар нягтлах шаардлагатай байдаг. Хэрвээ таны блокчэйн шилжүүлгийн хаяг зөв, сүлжээ нь мөн зөв байгаа тохиолдолд таны койн алга болох эрсдэл байхгүй бөгөөд, бирж бүр өөрийн шалгуураар тооцон тухайн койны орлогыг шилжүүлдэг.
Шилжүүлэг амжилттай хийгдсэн эсэхийг шилжүүлэг хийгдсэн сүлжээнээс хамааран дараах вебээр шалгах боломжтой.
ERC20 сүлжээний шилжүүлэг шалгах - https://etherscan.io
BEP20 сүлжээний шилжүүлэг шалгах - https://bscscan.com
BTC шилжүүлэг шалгах - https://www.blockchain.com/explorer
XRP шилжүүлэг шалгах - https://xrpscan.com
Шилжүүлэг хийх сүлжээ болон хаягийн талаар эргэлзээтэй асуудал байгаа бол шилжүүлэг илгээх болон хүлээн авах талуудаасаа лавлаж байж шилжүүлгээ хийх, мөн маш өндөр дүнтэй шилжүүлэг хийх бол, бага дүнгээр тест хийж байж шилжүүлэх нь таныг өндөр алдагдал хүлээхээс сэргийлнэ.
-2FA код– оо мартчихсан, нэвтэрч чадахгүй байна. Яах вэ?
– Google authenticator аппликейшн ашиглан 2FA /2 алхамт баталгаажуулалт/ хийн бирж хэрэглэгчид өөрийн аюулгүй байдлыг илүү сайжруулах боломж байдаг. 2FA идэвхжүүлсэнээр хэрэглэгч өөрийн гар утсан дээр суулгасан “Google authenticator” аппликейшнд ирэх кодыг хийж нэвтрэх болон бирж хооронд шилжүүлэг хийхэд баталгаажуулах код болгон ашигладаг.
Хэрэглэгч гар утас аа алга болгосон эсвэл тухайн аппликейшныг устгасан тохиолдолд өөрийн идэвхжүүлсэн хаяг руугаа нэвтрэх боломжгүй болдог. Хэрэв хэрэглэгч дээрх нөхцөл байдалд орсон бол бирж дээр өөрийн биеэр хүсэлт гарган 2FA баталгаажуулалтаа идэвхгүй болгох боломжтой байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө