Чөлөөт бөхийн чансаа олгох тэмцээнд оролцохоор 10 бөх Казахстаныг зорилоо

Admin | 3 Жилийн өмнө


Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн.

Тус тэмцээнд манай улсаас 50 гаруй тамирчин урьдчилсан мэдүүлгээ өгсөн ч зардал мөнгөний асуудлаас болж 10 бөх оролцохоор өчигдөр буюу зургадугаар сарын 2-ны өдөр Алматыг зорьсон гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар тус тус барилдана.

Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр олон улсын шүүгч Б.Алтангадас нар ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)