ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин 30 оронд илрээд байна

Admin | 2022-06-02


Сармагчны цэцэг өвчин эндемик бус 30 оронд илэрч, нийт 550 гаруй тохиолдол батлагдаад байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт мэдээлжээ.

Цахим хурлын үеэр тэрбээр хэлэхдээ, сармагчны цэцэг өвчин олон оронд нэгэн зэрэг илэрсэн нь тодорхой хугацааны турш илрэхгүйгээр тархсан байж болзошгүйг харуулж байна гэв.

Одоогоор ДЭМБ-ын зүгээс олон нийтийг вакцинжуулахыг зөвлөхгүй гэж тус байгууллагын Онцгой байдлын хөтөлбөрийн Салхин цэцэг өвчний нарийн бичгийн дарга нарын газрын дарга, доктор Розамунд Льюис мэдээлсэн байна.

“COVID-19” халдварын тухайд Т.Гебрейесус, дэлхий даяар халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо үргэлжлэн буурч байгаа ч олон орон шинжилгээний тоогоо бууруулж байгааг санах хэрэгтэй гэдгийг онцолжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)