
Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр буюу зургадугаар сарын 02-ны өдөр боллоо.
Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар намын ҮБХ-ны гишүүнээр сонгогдож орж ирсэнд баяртай байна.
Улс төрийн томоохон албыг хашиж ажиллаж байсан олон журмын нөхөд ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо. ҮБХ-ын чадавх, бүрэлдэхүүн сайжирч байна.
Бид намын шинэчлэлийн бодлогыг яаралтай эхлүүлнэ. Гуравдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх бүртгэсэн шинэ дүрмийн дагуу намын бүтэц зохион байгуулалтыг хийж байна. ҮБХ шинэ журмаа баталсан. Тус хороо нь 304 гишүүнтэй байх юм. Шинээр 92 гишүүн орж ирж байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл...
tentsver.mn | 47 минутын өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
tentsver.mn | 49 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүү...
tentsver.mn | 50 минутын өмнө



























