Зургаан сартай жирэмсэн эмэгтэй амиа хорлосон байж болзошгүй байна

Admin | 2022-06-02


Хэнтий аймагт гэр бүлийн маргааны улмаас жирэмсэн эмэгтэй амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарсан байна. 

Тус аймгийн цагдаагийн байгууллагад "Дархан сумын дөрөвдүгээр баг Мэргэн хошууны ... тоотод өөрийгөө боомилсон байдалтай эмэгтэй хүн нас барсан байна" гэсэн дуудлага бүртгэгджээ. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан шалгахад 36 настай эмэгтэй боомилогдсон байдалтай ил харагдах, гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Талийгаач зургаан сартай бие давхар байсан бөгөөд гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)