Хамба лам З.Санждорж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэрбээр хэвлэлийн хурал хийн, тайлбар өглөө.
З.Санждорж “Хүний нэр төрийг гутаахдаа хэр хэмжээнээс хэтэрсэн учраас өнөөдөр мэдээлэл өгч байна. Ямар ч ор үндэслэлгүй, хуурамч материал бүрдүүлээд хэрэг тохож болох уу. “Сургуулиас хөөгдсөн, боловсролгүй, хүчин үйлдсэн” гээд л баахан худал мэдээлэл цацагдаж байна. Анх удаа ийм юм болоогүй. Хэзээ эхэлсэн бэ. Би дандаа баримт ярина. Намайг хүчирхийлэл үйлдсэн гэх зэрэг олон худал мэдээллийн ард Д.Чойжамц бий.
Ийм ялзарсан төр байх уу. Энэ талаар мэдээлсэн сэтгүүлч над руу ярьсан, “Тантай уулзъя” гэсэн. Ингээд нэг муу сэтгүүлчээр дандаа туг тахьдаг. Энэ бүх луйвар, газрын наймааны ард Д.Чойжамц л бий. Газрын наймаа, олон булхайгаа Д.Чойжамц халхлахын тулд ингэж байна.
Хамба ламын үйлдсэн хэргүүд, газрын наймааны хажууд “Сахал” Эрдэнэбилэгийн хэрэг юу ч биш. Хэд дахин илүү шашны мафи, бүлэглэл үүсчихээд байна" гэлээ.